Цаг үеийн мэдээ
Берлины шинэ нисэх буудлын ерөнхий туршилт эхэлж байна
ХБНГУ-ын Тээврийн сайд Scheuer саяхан шинэ нисэх буудлын ашиглалтад орох хугацаа дахин хойшлох магадлалтай гэж мэдэгдэж байсан боловч шинэ нисэх буудлын нийт тоног төхөөрөмжийг анх удаа туршихаар болжээ.
Шинэ нисэх буудалд ашиглагдах газрын үйлчилгээний заавруудыг хүлээлгэн өгөв
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд шинэ нисэх буудлын газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах заавруудыг хүлээлгэн өглөө.
Анхны ачаа тээврийн агаарын хөлгийг угтан авлаа
Монголын нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж, “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.
“Аэро Монголиа” ХХК шинэ агаарын хөлгөө угтан авлаа
Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө угтан авлаа.
Шинэ нисэх буудлын менежментийн концессын гэрээг байгууллаа
Монгол улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэх ёслол энэ сарын 05-ны өдөр боллоо. Концессын гэрээнд нэг талаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл оролцож үзэглэлээ.
Сингапурын нисэх буудалд дрон нэвтэрсний улмаас нислэгүүд саатжээ
Даваа гарагийн орой Сингапурын Чанги олон улсын нисэх буудлын талбайд дрон илэрсэн тул 18 нислэг саатаж, долоон нислэгийн чиглэлийг өөрчилжээ.
Истанбулын “Их Нүүдэл”
Туркийн нийслэл Истанбулд байрлалтай гол олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоож шинэ нисэх буудал руу маш өргөн цар хүрээтэй нүүдэл хийлээ.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРҮҮЛ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ
Netflights-аас хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн ачаалалтай 25 нисэх буудлуудын аль нь зорчигчдын эрүүл мэнд, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд хамгийн их хүчин чармайлт гаргаж байгааг харуулсан юм.
Бидний тухай
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах
Шинэ мэдээлэл
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээ /2025.03.10-2025.03.16/
ТӨРИЙН ӨМЧИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Товч холбоос
Холбоо барих
Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот
Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980