Хүний нөөц

01 May 2024

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Image
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь 
“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
 
Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан” 
Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72) 
Ажлын байрны хаяг, байршил: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал
 
Ажлын байрны түвшин:  Туслах, гүйцэтгэх албан тушаалтан 
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
 
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын олон улсын нислэг, Хүндэт зочны танхимаар үйлчлүүлж буй зорчигч, угтагч, үдэгчдийг танхимд угтан авч, үдэн гаргах, үйлчилгээ үзүүлэх зэргээр ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Тавигдах шаардлага:
 
Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
Эрэгтэй;
Худалдаа, үйлчилгээ, маркетинг, менежмент, гадаад хэлний чиглэлээр суралцаж төгссөн;
Худалдаа, үйлчилгээ-харилцааны ажлын мэдлэг, дадлага, туршлагатай (Бариста, зөөгч, худалдагч, ресепшн зэрэг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшлийн гэрчилгээ авсан, ВИП үйлчилгээний шаардлага хангахуйц түвшинд бэлтгэгдсэн бол давуу тал болно);
Англи хэл болон бусад гуравдагч аль нэг гадаад хэлний үйлчилгээний харилцан ярианы чадвартай; 
Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах, баримт бичиг, бүртгэл  тооцоо хөтлөх, тайлагнах чадвартай; 
Албан харилцаа, үйлчилгээний соёл, стандарт, ажил мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны өндөр боловсрол, төлөвшилтэй;
Хувийн зохион байгуулалт, цаг баримтлал, сахилга бат сайн, нягт нямбай, үнэнч шударга, хариуцлагатай байх; 
Ажлын ачаалал дааж, хурдан шуурхай ажиллах, бие даан суралцах, багаар ажиллах чадвартай;
Тууштай, тогтвор суурьшилтай ажиллах.
 
Бүрдүүлэх материал:
 
- Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх), 
- Иргэний үнэмлэхний хуулбар, 
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар,
- Бусад (ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно).
 
Ажил горилогч нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn  мэйл хаягаар ирүүлнэ үү. 
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.
 
Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980