“ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Хуулийн ахлах мэргэжилтэн”
Ажлын байрны төрөл: Үндсэн ажилтан /байнгын/
Ажлын өдөр, цаг: Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
Компанийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бүхий л ажил үүргийн харилцаанд хууль тогтоомж, харьяа дээд байгууллага, албан тушаалтнаас гаргасан тушаал, шийдвэр болон бусад захиргааны эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, хангуулах, компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ, дүрэм журмыг хуульд нийцүүлэн боловсруулах, хянах, хэрэгжилтийг хангуулах, Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, гүйцэтгэх удирдлага болон бусад албан тушаалтнаас боловсруулсан баримт бичиг, гаргаж буй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, дэмжлэг, туслалцааг үзүүлэх.
Тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролын Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
- Эрх зүйч мэргэжилтэй;
- Бизнесийн эрх зүй буюу компанийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр ажилласан туршлагатай, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
- Хууль хэрэглээний болон хууль зүйн дүгнэлт хийх өндөр чадвартай;
- Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хянах болон монгол хэл бичгийн чадвар сайн;
- Компьютерын оффис хэрэглээний программууд, ажил хөнгөвчлөх программ хангамжийн хэрэгслийг бүрэн ашиглах чадвартай;
- Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, англи хэл дээр баримт бичиг боловсруулах, хянах чадвартай;
- Багаар ажиллах, баг хамт олныг удирдан зохион байгуулах, бие даан сурч, ажиллах, шийдвэр гаргах чадвар сайн.
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Боловсролын гэрчилгээ, диплом, үнэмлэхийн хуулбар (бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистр, докторын диплом, мэргэжлийн болон мэргэшсэн зэргийн үнэмлэх),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, давуу тал, амжилтыг нотлох бусад баримт бичиг.
Ажил горилогч нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323