“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Санхүүгийн шинжээч”
Ажлын байрны төрөл: Үндсэн ажилтан /байнгын/
Ажлын өдөр, цаг: Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
Компанийн бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөө, гүйцэтгэл, үр дүн, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг шинжлэн судалж, дүн шинжилгээ хийх, дүгнэлт, санал, зөвлөмж өгөх, компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн буюу хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шаардлагатай тайлан, мэдээллээр хангаж, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
Тавигдах үндсэн шаардлага:
- Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
- Дээд боловсролын Бакалаврын зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
- Төсөл, тооцоо, судалгаа, тайлан мэдээ, төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, санхүүгийн хяналт, дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ, дата анализ хийх, тайлан, танилцуулга бэлтгэх мэргэжлийн ур чадвар сайтай;
- Санхүү, татварын тайлангийн уялдаа холбоог шинжлэн судалж, алдааг хянах, дүгнэлт өгөх чадвартай;
- Ажил мэргэжилдээ холбогдох хууль, эрх зүйн суурь мэдлэгтэй, бие даан судалж хуулийг ойлгож хэрэглэх чадвартай;
- Компьютерын оффисын болон санхүүгийн тайлан мэдээ, тооцоолол судалгааны программ хангамж, шинэ дэвшилтэт хэрэгслийг ашиглах чадвартай;
- Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, тайлагнах чадвартай;
- Мэргэжлийн Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Багаар болон бие даан ажиллах чадвар сайн;
- Ажлын ачаалал даах чадвартай, салбар мэргэжлийн хүрээнд ажил үүрэг хавсран, хөрвөн ажиллах боломжтой;
- Албан харилцааны соёл, ёс зүй, сахилга хариуцлагын өндөр төлөвшилтэй;
- Үнэнч шударга, хичээл зүтгэл, идэвх санаачилгатай;
- Нягт нямбай, эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай.
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээний хуулбар (хэрэв байгаа бол ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, давуу талыг нотлох бусад баримт бичиг),
- Урьд ажиллаж байсан газрын ажил байдлын тодорхойлолт,
- Оршин суугаа газрын засаг захиргааны нэгжийн тодорхойлолт,
- Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндээр тохирох эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээний баримт, бичиг (ерөнхий эрүүл мэнд, сэтгэц гэх мэт).
Ажил горилогч нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323