“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Санхүүгийн шинжээч”
Ажлын байрны төрөл: Үндсэн ажилтан /байнгын/
Ажлын өдөр, цаг: Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
Компанийн бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, үр дүн, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг шинжлэн судлах, дүгнэлт хийх, санал зөвлөмж боловсруулах, санхүүгийн төсөл төлөвлөгөө, тооцоо судалгаа боловсруулах, компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн буюу хамтарсан компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шаардлагатай тайлан, мэдээллээр хангаж, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
Албан тушаалд тавигдах үндсэн шаардлага:
- Эдийн засаг, бизнес удирдлага, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн
чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
- Дээд боловсролын Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
- Төсөл, төсвийн төлөвлөгөө, тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлж, анализ дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ хийх, тайлан мэдээлэл бэлтгэх мэргэжлийн өндөр ур чадвартай;
- Санхүү, татварын тайланг хянах, тайлан мэдээлэл, санхүүгийн үзүүлэлт хоорондын уялдаа холбоог судлан шинжлэх, дүгнэлт өгөх чадвартай;
- Ажил мэргэжилдээ холбогдох хууль, эрх зүйн суурь мэдлэг, хууль хэрэглээний чадвар сайн;
- Компьютерын оффисын хэрэглээ, санхүүгийн тооцооллын программ хангамж, ажлын техник хэрэгслийг бүрэн эзэмшсэн;
- Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
- Багаар ажиллах, багийн ажлыг зохион байгуулан ажиллах чадвартай;
- Мэргэжлийн Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
Ажлын байранд шаардагдах хувь хүний бусад чадвар төлөвшил:
- Ажлын ачаалал даах, салбар мэргэжлийн хүрээнд хөрвөн ажиллах чадвартай;
- Албан харилцааны соёл, ёс зүй, сахилга хариуцлагын өндөр төлөвшилтэй;
- Ёс суртахууны болон харилцааны төлөвшил хүмүүжил өндөр, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Нягт нямбай, эмх цэгцтэй, хичээл зүтгэл, идэвх санаачилгатай;
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /дэлгэрэнгүй бүрэн бөглөсөн байх/;
- 4x3-ын хэмжээтэй 1 хувь цээж зураг;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээ;
- Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичиг, урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
- Сахилга хариуцлага, ёс зүйн хүрээнд болон хуульд заасны дагуу аливаа хариуцлага хүлээж, гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсэхийг нотлох баримт.
Ажил горилогч нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагыг товлоно.
Холбоо барих утас: 7511-4323