Хүний нөөц

20 May 2025

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы ТҮР ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы ТҮР ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан”

Хүйс:Эрэгтэй

Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72)

Ажлын байрны хаяг, байршил:“Чингис хаан” олон улсын нисэх буудал

Ажиллах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс

09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл

 

Ажлын байрны түвшин: Туслах, гүйцэтгэх албан тушаалтан

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхимаар үйлчлүүлэгч,  зорчигч, угтагч, үдэгч нарт үйлчилгээ үзүүлэх

 

Тавигдах шаардлага:

 

  • Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй (Их, дээд сургуулийн оюутан байж болно);
  • Мэргэжил харгалзахгүй;
  • Багаар болон бие даан ажиллах, суралцахчадвартай, санаачилгатай, хичээл зүтгэлтэй байх;
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат, цаг баримтлах чадвар сайн, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ачаалал даах чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай, ажлын төлөвлөгөө, тайлан мэдээ, бүртгэл хөтлөх, тайлагнах, тооцоо хөтлөх болон ажлын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй харьцах чадвартай байх;
  • Үйлчилгээний англи хэлний зохих мэдлэгтэй, эсвэл ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангахуйц гуравдагч хэлний мэдлэгтэй байх;
  • Зан төлөв, харилцаа, ёс суртахууны доголдолгүй, зөв хандлага, төлөвшилтэй;
  • Үнэнч, шударга, хариуцлагатай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

 

  • Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар,
  • Бусад (ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно).

Ажил горилогч нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn  и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын тов материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор байна.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980