Компанийн тухай

15 May 2019

Компанийн үндсэн зорилт, Үйл ажиллагааны чиглэл

2.1. Компанийн үндсэн зорилт нь нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүрсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан, тав тухтай нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, галын болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах замаар Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, ашигтай ажиллагааг хангахад оршино.

2.2. “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх Япон, Монголын хамтарсан хуулийн этгээд /цаашид “Хамтарсан компани” гэх/-ийн Монгол Улсын төрийн мэдлийн 49 хувийн хувьцааг эзэмшигчийн эрх үүргийг Компанийн тухай хууль, компанийн дүрэм болон холбогдох гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ.

2.3. Компани нь үндсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулна:

2.3.1. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төрийн үйлчилгээний Хүндэт зочны танхим /586 кв.м/-ын үйл ажиллагааг эрхлэх;

2.3.2. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал дахь агаарын хөлгийн ангарын болон бусад барилга байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх;

2.3.3. Хамтарсан компанид ашиглуулахаас бусад нисэх буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах;

2.3.4 Тусгай хэрэгцээний газрыг Хувьцаа эзэмшигчээс эрх олгосноор газар ашиглах гэрээ байгуулах;

2.3.5. Өөрийн болон хамтарсан компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, хамааралгүй нисэх буудлын үйл ажиллагааны чиглэлээр бизнесийн болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

2.3.6. Хамтарсан компанийн үйл ажиллагаанд хамааралгүй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын бусад үйл ажиллагаа.

2.4. Компани нь үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ нийцүүлэн хууль тогтоомжоор хориглоогүй, бусад үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал гаргана.

2.5. Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авна.

2.6. Компани нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.

2.7. Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах үйл ажиллагааг Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу явуулна.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980