Хүний нөөц

23 Aug 2021

Удирдах ажилтан шалгаруулж авна /сонгон шалгаруулалт дууссан/

Image

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь Санхүү-төлөвлөлт, хяналтын хэлтсийн даргын сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль  болон бусад хууль тогтоомжуудыг хүрээнд явуулах, хяналт тавих;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, төлөвлөлт, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн удирдлага, төлөвлөлтийн  чиглэлээр удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, компани, санхүү татварын эрхзүйн чиглэлээр ажлын туршлагатай байх /Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульч, өмгөөлөгчийн ажил эрхэлж байсан бол давуу тал болно/; 
  • Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн чадвартай,
  • Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, санаачилгатай, багаар ажиллах чадвартай;
  • Төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай;
  • Компьютерын оффис хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэрын 503 тоот болон Khkhap.mn цахим хуудсаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 77114323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980