2018 ОНЫ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

1. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЖОЛООЧ
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь Гүйцэтгэх захирлын жолоочийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Жолооны В С ангилалтай, механикхурдны хайрцагтаймашин жолоодох ур чадвартай
- Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй
- 8-аас дээш жил тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай
- Захирлын жолоочоор ажиллаж байсан ажлын туршлагатай
- Шаардлагатай үед тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээ хийх чадвартай
- Хөдөө орон нутгийн зам тээврийн нөхцөл байдал болон авто замын сүлжээг сайн мэддэг
- Монгол Улсын зам тээврийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг судалсан
- Өмнө нь зам тээврийн осол, аваар гаргаж байгаагүй
- Харилцааны өндөр соёлтой
- Хувийн болон цагийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Үнэнч шударга, нягт нямбай, ажилдаа хариуцлагатай хандах
- 30-45 настай эрэгтэй
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет, Иргэний үнэмлэх, Жолооны үнэмлэхийн хуулбарыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Нарны зам гудамж-91, Санроуд барилгын 8 дугаар давхарт ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 70001081, 99105491
2. ЭДИЙН ЗАСАГЧ
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь Эдийн засагчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан туршлагатай
- Судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чадвартай
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээд түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, идэвхи санаачилгатай
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет, Иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Нарны зам гудамж-91, Санроуд барилгын 8 дугаар давхарт ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 70001081, 99105491