Жолооч ажилд авна /сонгон шалгаруулалт дууссан/
ЖОЛООЧ
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь жолоочийн ажлын сул байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг мөрдлөг болгон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг ханган үйлчлэх, тээвэрлэх, туслах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Жолооны В,С,D ангилалтай, 3-аас дээш жил тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон байх;
- Аж ахуйн нэгж, байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Зам тээврийн осол, зөрчил гаргаж байгаагүй;
- Архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, ажил хэрэгч, харилцааны өндөр соёл, хувийн болон цагийн зохион байгуулалт сайтай байх;
- Үнэнч шударга, нягт нямбай, ажилдаа хариуцлагатай хандах;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
- 25-35 настай, эрэгтэй.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбарыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэрын 503 тоот болон Khkhap.mn цахим хуудсаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 77114323