Мэдээлэл

12 Oct 2018

Хятад зорчигч зорчигч тээврийн онгоцны ослын гарцыг агаар амьсгалах гэж нээснээр аврах гулсуурыг идэвхжүүлжээ.

Чен гэгч нь онгоцны бүхээгийн зорчигчийн хэсэгт маш халуун, бүгчим байсан тул ослын гарцыг нээсэн гэж хэлсэн. Түүнийг олон мянган юаниар торгожээ.

Чен овогт нь Хятадын баруун өмнөд хэсгийн Мианян хотын Нанжиогийн нисэх буудалд болсон явдлаас болж 15 хоног баривчлагджээ.

Өмнөдийн Саняа хотоос хямд өртөгтэй "Лаки Айр" –ийн нисэх онгоц Хаинан аралд газардахад ослын гарцын хаалга нээгдэв.

Зорчигчийн энэ үйлдэл нь онгоцонд түгээмэл тохиолддог хамгийн төвөгтэй нөхөцлөөс болжээ. Өмнөд Хятадын Өглөөний Пост сонинд 25 настай иргэн зорчигчдыг маш халуун бөгчим онгоцонд 10 минутын турш саатуулж хүлээлгэж байсан хэмээн мэдэгджээ.

 

Цэвэр агааргүй улмаас Чен онгоцны ослын гарцын түгжээг мултлахад хаалга нурж, аврах гулсуур идэвхжив.

"Би зүгээр л дэргэдэх цонхны бариулыг түлхсэн. Хаалга нурж эхлэхэд би их сандарсан." гэж тэр мөрдөн байцаагчид хэлжээ.

 Ноён Ченийг онгоцны буудлын цагдаагийн газраас нэн даруй баривчлан, дараа нь Мианян хотын Олон нийтийн аюулгүй байдлын ажилтанд хүлээлгэн өгсөн бөгөөд түүнийг хорих байранд 15 хоногийн турш саатуулж байцаажээ.

 Мианян хотын иргэний нисэхийн удирдлага ноён Чэний үйлдэл нь нислэгийн ерөнхий хуваарь алдагдахад хүргэсэн тул 100,000 юаний торгууль оногдуулсан байна.

 Удирдлагын зүгээс осол нь онгоцны нүүлгэн шилжүүлэлтийн гулсуурыг эвдсэн байж магадгүй гэж үзэн өртөг хэд дахин өснө гэж үзжээ.

 Ноён Чен "Лаки Айр"-ийн хохирлыг барагдуулах гэж 70,000 юаний торгууль төлсөн бол агаарын тээвэрлэгч харамсалтай нь цаашид хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалтай гэж үзсэн байна.

 "Нислэг үйлдэх бүрийн өмнө нислэгийн үйлчлэгчид аюулгүй байдлыг хангах талаар зорчигчдод мэдэгдэнэ" гэсэн дүрэмтэй.

 2014 онд онгоц нислэгийн зурваст цаг гаруй саатсанаас болж анх удаа нисэж буй зорчигчийн бие тавгүйрхэн агаар дутагдаж ослын гарцыг нээж байсан бүтэлгүй тохиолдол Хятадад мөн гарч байжээ.

www.airport-world.com

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980